Жүжигчин Н.Онон харамч, нарийнаасаа болж хамтлагийнхаа гишүүдийг алджээ Гэдэг үнэн үү


Хошин урлагийнхан дундаа хамгийн их үзэгчидтэй “Х Түц” продакшн энэ жилээс шинэ бүрэлдэхүүнтэй уран бүтээлээ туурьвиж байгаа. Шинэ залуу жүжигчдээр бүл нэмсэн тус хамтлагийн захирал Н.Онон харамч, нарийнаасаа болж хамтлагийн чадварлаг гишүүдийг нэг дор алдсан. Жүжигчин Нарансолонго, Төөтөө, Тэмка нарын хувьд “Х Түц” продакшнд нэлээд олон жил ажилласан ч цалин мөнгөний тухайд үргэлж санал зөрөлддөг байсан учир тусгаар тогтнохоор шийдсэн аж. Тэд “Х-Түц”-ээс гарахаасаа жилийн өмнө хамтлагийнхаа захирал Н.Ононд цаашид тусдаа уран бүтээл туурьвихаа хэлсэн ч

тэднийг үргэлжлүүлэн ажиллавал мөнгөн шагнал өгнө гэж амласан учир дахин нэг жил хамтлагтаа ажиллажээ. Энэ хугацаандаа “Эмоци” продакшныхаа бэлтгэл ажлыг давхар хийж байсан бөгөөд эхний тоглолтоо тавихад бэлэн болмогцоо “Х-Түц”-ээс шагналын мөнгөө аваад шууд гарцгаасан гэнэ лээ. Харин “харамч, нарийнаараа” дуудуулдаг Н.Онон тэднийг гаргах тун дургүй байсан ч амласан ёсоор шагналыг нь өгөөд явуулжээ..

0Сэтгэгдэл:

????????? ??????:

Та сайтад бүртгүүлээгүй бол Name/Url гэсэн хэсгийг сонгон сэтгэгдлээ үлдээгээрэй!!! Танд Баярлалаа..
:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :X =(( :-o
:-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

previous Next home